Гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн баг Орхон, Булган аймагт ажиллалаа Гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн баг Орхон, Булган аймагт ажиллалаа
05 сарын 25, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Гуравдугаар эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн баг Орхон, Булган аймагт ажиллалаа

2026 оны 5 сарын 25

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн мэргэжлийн баг Орхон, Булган аймагт ажиллаж, орон нутгийн иргэдэд зүрх судасны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүргэн, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.

Томилолтын хүрээнд Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ болон судасны мэс заслыг амжилттай хийж, нийт 60 гаруй иргэнд үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн хоёр аймгийн 27 эмнэлгийн 59 анхан шатны эмч нарт зүрх судасны чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга зүйн талаар мэдлэг, туршлага хуваалцжээ.
Энэхүү хамтарсан ажиллагаа нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулахын зэрэгцээ бүсийн хэмжээнд зүрх судасны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669056
0 эможи

keyboard_arrow_up