УХТЭ-гийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарилаа
2026 оны 5 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн албан хаагчид Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
Мөн Нийслэлийн Тохижилт үйлчилгээний газраас 300 гаруй монос модыг хандивлан өгч, манай эмнэлгийн орчинд тариалж байна.
Байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Нийслэлийн Тохижилт үйлчилгээний газарт талархал илэрхийлье.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669050
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:



















