Д.БАЯН-ӨНДӨР: Мэс заслын эмч нар өмнө нь төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр гадаадад суралцдаг байсан бол өнөөдөр зөвлөн сургаж байна Д.БАЯН-ӨНДӨР: Мэс заслын эмч нар өмнө нь төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр гадаадад суралцдаг байсан бол өнөөдөр зөвлөн сургаж байна
05 сарын 16, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Д.БАЯН-ӨНДӨР: Мэс заслын эмч нар өмнө нь төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр гадаадад суралцдаг байсан бол өнөөдөр зөвлөн сургаж байна

2026 оны 5 сарын 16

Arslan.mn

Монголын мэс засалч эмч нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын мэс засалч нарын холбооны 18 дугаар чуулган" өнөөдөр эхэллээ.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Б.Бейсэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, Хүний гавьяат эмч, доктор, профессор О.Сэргэлэн, Хүний гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн, профессор П.Батчулуун, Монголын мэс засалч эмч нарын холбооны тэргүүн Д.Баян-Өндөр, урилгаар АНУ-ын John Hopkins Hospital-ын доктор, профессор Michael Marohn, болон ОХУ, Япон Улсын эмч, мэргэжилтнүүд оролцож байна. 

Энэ удаагийн чуулганд Ерөнхий мэс засал, зүрх судас, бөөр, мэдрэлийн болон хүүхдийн мэс заслын чиглэлээр нийслэл, хөдөө орон нутаг болон хувийн хэвшлийн нийт 300 орчим мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэд технологийн талаар туршлага солилцохоос гадна, салбартаа тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.

Arslan.mn

Чуулганы үйл ажиллагааг нээж Монголын мэс засалч эмч нарын холбооны Ерөнхийлөгч, МУ-ын Гавьяат эмч, Төрийн соёрхолт Д.Баян-Өндөр хэлсэн үгэндээ “Мэс засалчдын 18 дугаар чуулганыг зорин ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Бид мэс заслын эмчилгээний ололт амжилт, шинэ арга, технологи, мөн эрсдэл, хүндрэлээ нийтээрээ хэлэлцэж ирсэн 30 гаруй жил болж байна.

Монголын мэс заслын эмч нар Улсын хэмжээнд 2025 онд нэг сая гаруй амбулаторийн үзлэг хийж, 200,000 гаруй мэс засал эмчилгээ хийсэн, үүний 79,3 хувь нь Улаанбаатарт хийж их ачаалалтай ажилласан байна.

Урьд нь Төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр олноороо гадаад улсад мэс засалч эмч нар маань суралцдаг байсан бол 2025 онд олон эмнэлгийн мэс заслын эмч нарын баг мэс заслын эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, бие биеэ хөгжүүлэх мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний нэг тод жишээ нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний чиглэлээр  Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ-ийн Бөөр шээсний сувгийн багууд УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багтай хамтран ажиллаж, суралцан бөөр шээсний сувгийн эмчилгээг өөрсдийн эмнэлэгтээ нэвтрүүлээд байна.

Монголын мэс заслын албыг хөгжлийн үсрэнгүй шинэ түвшинд гаргасан нэг үйл явдал болсон нь монголд анх удаа Робот мэс заслыг ХСҮТ эмнэлэгт хийсэн явдал байлаа. Мэс заслын эмч нарын баг мэс заслын эмчилгээг бусад олон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын багтай хамтран ажиллаж цар хүрээ их мэс заслын эмчилгээг хийх боллоо.

Энэ жилийн чуулганд нийт эрдэм шинжилгээний өгүүлэл 46, тохиолдол танилцуулга 49, арга техник 7, видео илтгэл 15 ирүүлсэн. Үүнээс аман илтгэл 10, тохиолдол танилцуулга 9, ханын илтгэл 7, видео илтгэл 6 тус тус шалгарч илтгэл тавьж байна." хэмээлээ. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Монголын эрүүл мэндийн салбар тэр дундаа мэс заслын салбар жил ирэх бүрд л хөгжиж байна. 25 жилийн өмнөх мэс заслын тусламж үйлчилгээг өнөөдөртэй харьцуулахад том дэвшил гарсан нь харагдаж байна. Тухайлбал, 2025 онд бид ХСҮТ-д робот мэс заслыг амжилттай нэвтрүүллээ. Дурангийн мэс засал аль хэдийн нэвтэрчихсэн, судсан доторх эмчилгээнүүд өргөн хүрээнд хийгдэж, ард иргэдээ харвалт шигдээсээс аварч байна. Дэлхий дахинд өргөн хэрэглэгдэх болсон робот мэс заслыг хөгжүүлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургахын тулд АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэгт робот мэс заслын танхимыг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Энэ мэтчилэн мэс заслын салбарын технологи маш хурдацтай хөгжиж байна. Харин үүн дээр төрийн бодлого, санхүүжилтийн тогтолцоо тогтвортой, зөв байвал технологийн дэвшлийг Монгол хүн цаг алдалгүй авах боломж бүрдэх юм. 

Arslan.mn

Монголын Мэс заслын эмч нарын холбоо 450 гаруй гишүүнтэй болж, мэс засалч эмч нарын хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668915
0 эможи

keyboard_arrow_up