ХӨСҮТ-өөс гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед “ХЭЭРИЙН ЛАБОРАТОРИ“ дэлгэн ажиллуулах сургуулилт хийлээ ХӨСҮТ-өөс гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед “ХЭЭРИЙН ЛАБОРАТОРИ“ дэлгэн ажиллуулах сургуулилт хийлээ
05 сарын 14, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХӨСҮТ-өөс гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед “ХЭЭРИЙН ЛАБОРАТОРИ“ дэлгэн ажиллуулах сургуулилт хийлээ

2026 оны 5 сарын 14

Arslan.mn
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед халдварт өвчний эрсдэлийг богино хугацаанд илрүүлэх, лабораторийн оношилгоо, тандалт, шуурхай хариу арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор ХЭЭРИЙН ЛАБОРАТОРИ дэлгэн ажиллуулах дадлага сургуулилтыг зохион байгуулж байна.
Тус сургуулилтын хүрээнд дэлгэсэн хээрийн лабораторийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөллүүд хүрэлцэн ирж, хээрийн лабораторийн бүтэц, зохион байгуулалт, сорьц хүлээн авах, ангилах, аюулгүй тээвэрлэх болон түргэвчилсэн шинжилгээний үйл ажиллагаатай танилцлаа.

Хээрийн лаборатори нь гамшиг, дэгдэлт, нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед халдварын эрсдэлийг богино хугацаанд үнэлэх, өвчлөлийн голомтыг эрт илрүүлэх, сорьцод газар дээр нь шинжилгээ хийх, хариу арга хэмжээг шуурхай төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн төвлөрсөн лабораторийн ачааллыг бууруулах, алслагдсан бүс нутагт оношилгооны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах ач холбогдолтой юм.

Энэхүү команд штабын сургууль нь эрүүл мэндийн салбарын гамшгийн үеийн бэлэн байдлыг үнэлэх, байгууллагын харилцан ажиллагааг сайжруулах, мэргэжлийн багийн шуурхай ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
See less

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668893
0 эможи

keyboard_arrow_up