Нэгдүгээр эмнэлэг “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-д ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ дэлгэн ажиллаж байна Нэгдүгээр эмнэлэг “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-д ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ дэлгэн ажиллаж байна
05 сарын 13, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нэгдүгээр эмнэлэг “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-д ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ дэлгэн ажиллаж байна

2026 оны 5 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө” Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” орон даяар эхэллээ.

Arslan.mn

Энэ удаагийн сургуулилалт нь Эрүүл мэндийн салбарт анх удаа улсын, бүсийн болон орон нутгийн түвшинд өргөн хүрээнд зохион байгуулагдаж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын байгууллага, цагдаа болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран оролцож буйгаараа онцлогтой. 

Тэгвэл УНТЭ нь Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үеэр хээрийн эмнэлэг дэлгэж, нийтийг хамарсан гамшиг, ослын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг хээрийн нөхцөлд хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх сургуулилт хийн оролцож байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үеэр Хээрийн эмнэлэгт 

  • Яаралтай тусламж, эрэмбэлэх анги,
  • Эрчимт эмчилгээний анги,
  • Ерөнхий ба гэмтлийн мэс засал, толгой хүзүүний гэмтлийн мэс заслын анги,
  • Хагалгаа хийх, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх анги,
  • Дотрын болон цус сэлбэлтийн мэргэжлийн анги,
  • Лаборатори, Дүрс оношилгооны анги,
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн ангиудад нийт 70 орчим эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. 

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668869
0 эможи

keyboard_arrow_up