Хоёрдугаар эмнэлэг “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ алдаршууллаа Хоёрдугаар эмнэлэг “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ алдаршууллаа
05 сарын 11, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хоёрдугаар эмнэлэг “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ алдаршууллаа

2026 оны 5 сарын 11

Arslan.mn

Орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Английн иргэн Флоренсе Найтенгелийн төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг “Сувилагч нарын баярын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.  Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон.

Тэгвэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хамт олон “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ “Олон улсын сувилагч нарын баяр эдгээр өдрүүдэд болж байна. Энэ өдрийн хүрээнд сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. 

Эмнэлгийн үйл ажиллагааг сувилагч, тусгай мэргэжилтэнгүйгээр төсөөлөх аргагүй. Чадвартай сувилагч эмчийн баруун гар хэмээн үзэж, Хоёрдугаар эмнэлэг нь сувилагч нараа чадавхжуулах зорилгоор гадаад дотоодын сургалтыг тогтмол зохион байгуулж ажилладаг. Үүнээс гадна  ажлын байрны тухтай орчинг бүрдүүлэх, сурах баазыг бий болгох зорилгоор олон ажлыг хэрэгжүүлж байна. Энэрэх, халамжлах үүргээ өөрийн ажил үүрэг, алхам тутамдаа шингээсэн та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. " хэмээлээ. 

Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ салбарын болон бусад шагналаар шагнаж урамшууллаа. 

Arslan.mn

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр :

  • Цэрэндаваа Бадамцэцэг- Бөөр дотоод шүүрэл судлалын тасгийн Гемодиализийн сувилагч
  • Рэнцэнбямба Долгормаа- Бөөр дотоод шүүрэл судлалын тасгийн Гемодиализийн сувилагч
  • Лхагвасүрэн Ган-Очир- Дүрс оношилгооны төвийн технологич 

Эрүүл мэндийн яамны жуух бичгээр:

  • Уламбаяр Зулбуян- Зүрх судас судлалын тасгийн Шигдээсийн нэгжийн сувилагч
  • Баатархүү Энхтуул- Ерөнхий мэс заслын тасгийн  сувилагч
  • Содбаяр Батцэрэн- Ерөнхий мэс заслын тасгийн  хагалгааны сувилагч

Монголын Сувилагчдын Нийгэмлэ гийн Алтан гарт сувилагчаар: 

  • Доржийн Отгонцэцэг- Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч  
  • Цэрэндорж Март Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч 
  • Доржпалам Батцэцэг Зүрх судас судлалын тасгийн сувилагч  

Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн хүндэт жуухаар 

  • Мөнх-очир Лхавгадулам- Зүрх судас судлалын тасгийн шигдээсийн нэгжийн сувилагч 
  • Чулуунбаатар Даваасүрэн- Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч            
  • Мягмарын Батцэцэг- Яаралтай тусламжийн тасгийн сувилагч  
  • Лувсанбадам Должин- Зүрх судас судлалын тасгийн сувилагч
  • Бэх-Очирбаатар Пэрэнлэйтогмид

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668839
0 эможи

keyboard_arrow_up