Мэргэжил, ур чадвартаа эзэн нь болсон НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ нартаа баярын мэнд хүргэе Мэргэжил, ур чадвартаа эзэн нь болсон НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ нартаа баярын мэнд хүргэе
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Мэргэжил, ур чадвартаа эзэн нь болсон НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ нартаа баярын мэнд хүргэе

2026 оны 5 сарын 08

Arslan.mn

Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ыг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ.

Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг/УНТЭ/-ийн хамт олон “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч тусгай мэргэжилтнүүддээ “Олон улсын сувилагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе. УНТЭ-ийн  Сувилахуйн алба байгуулагдаад 23 жил болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 400 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна. Сувилахуйн тусламж, үйлчилгээний сүүлийн үеийн стандартыг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээг тогтмол хийх буюу цогц үйлчилгээ үзүүлэхэд үргэлж дэмжиж, хамт байдаг сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе." хэмээлээ. 

Arslan.mn

Энэ үеэр ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан эмч, тусгай мэргэжилтнүүдээ шагнаж, урамшууллаа. 

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр: 

Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн сувилагч В.Должинсүрэн

Эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Х.Мөнхцэцэг

Сувилахуйн албаны арга зүйч Б.Цэгмэд

Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Б.Саруулбуян

Бөөрний төвийн зохицуулах сувилагч Ц.Баярмаа 

Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр

 Эрчимт эмчилгээний тасгийн туслах сувилагч Ч.Мөнхцэцэг нар шагнагдлаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668817
1 эможи

keyboard_arrow_up