Улсын нэгдүгээр төв эмнэлэг Олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 НЭВТРҮҮЛЛЭЭ
2026 оны 5 сарын 07

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандарт болох ISO/IEC 27001:2022-ыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.
Энэхүү стандарт нэвтэрснээр:
- Өвчтөний мэдээллийн нууцлал, аюулгүй байдал олон улсын түвшинд хангагдана
- Кибер эрсдэл, мэдээллийн алдагдлаас урьдчилан сэргийлэх чадавх сайжирна
- Байгууллагын үйл ажиллагаа илүү стандартчилагдаж, хяналт сайжирна
- Иргэд, үйлчлүүлэгчдийн итгэл нэмэгдэнэ
Бид цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү аюулгүй, найдвартай, олон улсын жишигт нийциүүлэн тасралтгүй сайжруулж ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668785
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:




















