УХТЭ: Гарын эрүүл ахуй сахих нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын түвшинг 20-40% хүртэл бууруулах боломжтой

ДЭМБ-ын мэдээлснээр эмч, эрүүл мэндийн ажилтан гарын эрүүл ахуй сахих нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын түвшинг 20-40% хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд 2009 оноос хойш жил бүрийн 05 дугаар сарын 5-ны өдөр “Save Lives: Clean Your Hands” уриан дор халдвараас урьдчилан сэргийлэх, ач холбогдолыг дэлхий дахинд таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
2026 оны тус өдрийг “Action saves lives” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан байна.
Үүний дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь 2009 оноос хойш жил бүр нийт эрүүл мэндийн ажилтны дунд гарын эрүүл ахуй сахих аяныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2026 онд "Үйлдэл амь насыг аварна- Гарын эрүүл ахуйг тогтмол сахицгаая” аяныг УХТЭ-ийн нийт эрүүл мэндийн ажилтны дунд зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгч, өвчтөн, нийт ард иргэдэд гарын эрүүл сахихыг уриалсан энэхүү бичлэгийг хүргэж байна.
"Хүний төлөө-Хүчирхэг баг"



















