ХӨСҮТ-өөс лабораторийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ

Дэлхий дахинд анх 1957 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг “Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний 7 хоног” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь лабораторийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг таниулах, мөн шийдвэр гаргагчид болон олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2026 онд Монгол Улсад халдварт өвчинтэй тэмцэж эхэлсэн анхны нэгж байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж буй онцлогтой жил тохиож байна. Энэ хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дараах арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.
(ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй “Сүрьеэ, Гепатит, БЗДХ, ХДХВ-ийн халдварын оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, лабораторийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх” сэдэвт сүрьеэгийн лабораторийн XV үндэсний зөвлөгөөн боллоо.
- “Лабораторийн хөгжлийн чиг хандлага” семинар
- “AMR Forum 2026 – Бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх” форум (БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Ионсей их сургуулийн МИРАКЛ төслийн хүрээнд)
- Эрдэм шинжилгээний хурал
- LAB RUN – Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3000м гүйлт, танилцах, мэдээлэл солилцох, мэргэжлийн сүлжээ үүсгэх арга хэмжээ
- LAB TOUR – Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Интермед эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, шинэ технологи, сайн туршлагатай танилцах
Дээрх арга хэмжээнд онлайн болон танхимаар нийт 400 гаруй лабораторийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Лабораторийн салбарын хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ мэдлэгийг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт оролцогчид, хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье!























