“АРЬС ӨНГӨНИЙ САЛБАР 100 ЖИЛД” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа “АРЬС ӨНГӨНИЙ САЛБАР 100 ЖИЛД” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

“АРЬС ӨНГӨНИЙ САЛБАР 100 ЖИЛД” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, Халдварт Өвчин судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Арьс өвчин судлалын үндэсний төв хамтран Монгол улсад орчин цагийн Арьс Өнгөний салбар үүсэж хөгжсөний 100 жил, Ардын эмч, АУ-ны доктор, профессор Ч.Долгор, АУ-ны доктор, АШҮУИС-ийн хүндэт профессор Ц.Нямдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “АРЬС ӨНГӨНИЙ САЛБАР 100 ЖИЛД” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Arslan.mn

Хурлын үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, АӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Уранчимэг болон салбарын үе үеийн эмч, мэргэжилтнүүд оролцож, 100 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, нэвтрүүлсэн эмчилгээ, оношилгоо, цаашдын төлөвөө ярилцлаа.

Үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбилэг энэ үеэр арьс судлалаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй эмч, судлаачдыг дэмжих, тэдний мэдлэг мэргэжлийг тасралтгүйгээр дээшлүүлэх, арьс судлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор цугларсан нийт эмч, мэргэжилтнүүдэд түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэлээ.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668740
0 эможи

keyboard_arrow_up