АШУҮИС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, Эм найруулагч, Эдийн засаг хөтөлбөрүүд МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн "Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт", Эм зүйн сургуулийн "Эм найруулагч", Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн "Эдийн засаг" хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөр амжилттай магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.
Мөн БМИҮЗ-ийн Австри улсын "Үндэстэн дамнасан дээд боловсролын магадлан итгэмжлэлийн холбоо" (ATHEA)-той хамтран зохион байгуулсан “Олон улсын хамтарсан магадлан шинжээчийн эрх олгох сургалт”-д хамрагдсан АШУҮИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын газар, Хөтөлбөрийн төлөвлөлт хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн С.Хонгорзул, Ахисан түвшний сургуулийн Салбар дундын судалгааны төвийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ц.Алтансүх нар олон улсын хамтарсан магадлан шинжээчийн эрхээ гардан авлаа.



