Лабораторийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026 оны 4 сарын 28

Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр оролцож, лабораторийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн лабораторийн чадавхыг бэхжүүлэх нь салбарын хөгжлийн чухал чиглэл болохыг илэрхийлэв.
Мөн Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулж, лабораторийн тогтолцоог бэхжүүлэх, цаашид 21 аймагт үе шаттайгаар өргөжүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Хэлэлцүүлгээр хүний нөөцийн хомсдол, чанарын хяналт, лабораторийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668629
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
