Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ
04 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ

2026 оны 4 сарын 24

Arslan.mn

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14786 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11877, орон нутагт 2904 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тухайлбал, нийслэлд 35 хүн, хөдөө орон нутагт 31 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 15 хүн байгаа юм. Улаанбурхан өвчнөөр нас барсан тохиолдол 18 болоод байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5286 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3694, 5-9 насны 1892 хүүхэд, 15-19 насны 1807 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668575
0 эможи

keyboard_arrow_up