НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ Монгол Улсад анх удаа “Цөсний замын соронзон мэс засал” эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ Монгол Улсад анх удаа “Цөсний замын соронзон мэс засал” эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн
04 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ Монгол Улсад анх удаа “Цөсний замын соронзон мэс засал” эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн

2026 оны 4 сарын 22

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон дэвшилтэт технологи, эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүний нэг болох БНХАУ-ын Жиаотонг их сургуулийн харьяа Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран Монгол Улсад анх удаа “Цөсний замын соронзон мэс засал”-ыг амжилттай нэвтрүүлж, хоёр тохиолдолд мэс засал амжилттай хийсэн билээ. 

Arslan.mn

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй:

2011 оноос хойш УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 360 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байна. Уг мэс заслын үеэр гардаг нэг хүндрэл нь цөсний зам бөглөрөх хүндрэл байдаг. Олон улсад ч энэ хүндрэл гардаг. Уг хүндрэлийг арилгахын тулд дурангийн болон интервэйншнл аргаар тэлэх мэс засал хийдэг. Өмнө нь дээрх аргууд бүтэлгүйтсэн тохиолдолд эмчилгээ хийгдэх боломжгүйд тооцогддог байсан бол УНТЭ-т нэвтрүүлж буй “Соронзон мэс засал”-ын аргын тусламжтайгаар эмчлэх боломжтой боллоо. Уг мэс заслыг цөсний бөглөрлөөс гадна улаан хоолойн нарийсал, ходоодны залгаасны нарийсал, бүдүүн шулуун гэдэсний нарийслын үед ашиглах боломжтой. Элэг шилжүүлэн суулгуулсан иргэний цөсний зам битүүрсэн тохиолдолд элэг дахин хатуурах, дахин элэг шилжүүлэн суулгах хүртэл хүндрэл гардаг. Уг мэс заслыг нэвтрүүлснээр энэ төрлийн хүндрэл гарахгүй байх боломж бүрдэж байна." хэмээсэн юм. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668535
1 эможи

keyboard_arrow_up