ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ
04 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 19 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2026 оны 4 сарын 21

Arslan.mn

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14756 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11863, орон нутагт 2888 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 70 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Харин гэрийн хяналтад 15 хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5283 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3675, 5-9 насны 1890 хүүхэд, 15-19 насны 1805 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668516
0 эможи

keyboard_arrow_up