ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон
04 сарын 20, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

ГИХГ: Тэтгэвэртээ гарсан ажилтан Д.Б нь БНХАУ-ын иргэнтэй хамтран хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогдсон

2026 оны 4 сарын 20

Arslan.mn

Гадаадын иргэн харьяатын байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.

Сүүлийн үед “Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз, визийн зөвшөөрөл найдвартай гаргаж өгнө” хэмээн олон нийтийн сүлжээ (WeChat)-ээр зар, ташаа мэдээлэл түгээх, гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авах үйлдэл удаа дараа гарч байна.

Тухайлбал, Тус байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Д.Б нь БНХАУ-ын иргэн S.R-тэй хамтран гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авч, хууль бус визийн зуучлал үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд гадаадын иргэн, уригч иргэн, хуулийн этгээд нь виз, зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа зөвхөн эрх бүхий байгууллагад хандах, хууль бус дундын зуучлалаас зайлсхийж, гэмт үйлдлийн золиос болж, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос авахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668489
0 эможи

keyboard_arrow_up