39,841 эмч, ажилчдын нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчлөх үүрэг өглөө 39,841 эмч, ажилчдын нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчлөх үүрэг өглөө
04 сарын 14, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

39,841 эмч, ажилчдын нэмэгдлийг 30 хувь нэмэгдээгүй цалингаас тооцон олгож байсныг ойрын хугацаанд өөрчлөх үүрэг өглөө

2026 оны 4 сарын 14

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Энэ үеэр 39,841 эмч, ажилчдын цалингийн нэмэгдэлийг ойлгомжтой, тодорхой болгох үүргийг салбарын сайд нарт өглөө.

Эрүүл мэндийн салбарт хийх иж бүрэн өөрчлөлт шинэчлэл хийх шийдэл боловсруулахыг үүрэг болголоо.

Тэрээр, Ерөнхий сайдын ажил үүргийн эрхэм зорилго бол хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах юм. Хэдийгээр Ойрх Дорнодын мөргөлдөөн, шатахууны үнийн өсөлт болон олон улсын эдийн засгийн хямрал бидэнд хүндээр тусаж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарыг онцгойлон авч үзэх шаардлагатай.

Тийм ч учраас эрүүл мэндийн салбарын есөн хувийн хэмнэлт буюу цомхотголд бүрэн эсрэг байдаг. Иймд би Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн сайдаар эмч хүнийг биш, эдийн засагч хүнийг томилох цаг нь ирлээ гэж үзсэн.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч байсан хүний хувиар цалин хөлсний болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхлээр нь харан, санхүүжилтийн хувьд зөв болгоосой гэж хүсэж байна" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668410
0 эможи

keyboard_arrow_up