Геронтологийн үндэсний төв, Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллана
2026 оны 4 сарын 13

Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах, Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Оюунханд нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
- Настны эмч,сувилагч бэлтгэх төрөлжсөн мэргэшлийн сургалтыг хамтран зохион байгуулах,
- Эрүүл идэвхтэй насжилтын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,
- Насжилт судлал, настны эмгэг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах,
- Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах
- Салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668394
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
