Сонгинохайрхан дүүрэгт “Сүрьеэгүй дүүрэг” зөвлөлдөх уулзалт боллоо Сонгинохайрхан дүүрэгт “Сүрьеэгүй дүүрэг” зөвлөлдөх уулзалт боллоо
04 сарын 13, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэгт “Сүрьеэгүй дүүрэг” зөвлөлдөх уулзалт боллоо

2026 оны 4 сарын 13

Arslan.mn
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээг сайжруулах, тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлж, салбар хоорондын уялдаа, холбоог сайжруулах зорилгоор удирдах, шийдвэр гаргах түвшний албан хаагчдын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сүрьеэгүй дүүрэг” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ байгууллага, “Олон нийтийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх төсөл”, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад хороодын Засаг дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, эмч, нийт 120 албан хаагч, удирдах ажилтнууд хамрагдлаа.
Арга хэмжээний хүрээнд “Сүрьеэ”, “Олон эмэнд дасалтай сүрьеэ” өвчний талаарх сүүлийн жилүүдийн тоон мэдээлэл, судалгааны дүн, “Олон нийтийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнг сонсож, сүрьеэтэй өвчтөнд тулгамдаж буй асуудлын кейсд дүн шинжилгээ хийлээ.
Ингэснээр салбар бүрийн оролцоог хангах, хаана алдсан, яаж засаж залруулах боломж байгаа талаар хэлэлцэж, гарц, шийдлийг хэлэлцсэн ба 2026 онд хэрэгжүүлэх зөвлөмж, төлөвлөгөөний саналаа мөн нэгтгээд байна.
Цаашид хороо бүрд уулзалтуудыг зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг мэдээллээр хангаж ажиллахаар төлөвлөөд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668386
0 эможи

keyboard_arrow_up