Геронтологийн үндэсний төв Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран ажиллана

Геронтологийн үндэсний төв эрүүл идэвхтэй насжилтийг дэмжих, нийгэмд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 03-р сарын 27-ны өдөр Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уг арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо, ажлын албаны дарга Ж.Ванчинсүрэн, Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах, Захиргаа төлөвлөлт, сургалт хөгжлийн албаны дарга Н.Долгормаа нар болон бусад төлөөлөл оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл зөв хэв маягийг амьдралын хэвшил болгож нийгэмд үлгэрлэж байгаа ахмад настнуудын туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэх, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.















