БАЯРТ МЭДЭЭ: ХӨСҮТ, ЭМЯ болон UNICEF Хүүхдийн сан хамтран 23 ортой хүүхдийн тасгийг шинэчлэн засварлаж, ашиглалтад орууллаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлаж, нээлтээ хийлээ.
Тус үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал С.Энхболд нар оролцож, шинэчлэгдсэн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сүүлийн үед Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 23 ортой хүүхдийн тасгийг бүрэн тохижуулсан байна. Тус засварыг UNICEF-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, тасгийг орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангаж, жишиг өрөөг тохижуулжээ.


"Энэхүү шинэчлэл нь хүүхдийн халдварт өвчний тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна." гэдгийг энэ ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд онцолж байлаа.
Шинэчлэгдсэн тасгаар улаанбурхан, улирлын томуу болон бусад халдварт өвчтэй хүүхдүүд үйлчлүүлэх бөгөөд тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад илүү аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж байна.





























