ХӨСҮТ-ийн зүгээс мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн “Альфамедикал“ ХХК, “Сод топаз“ ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийллээ ХӨСҮТ-ийн зүгээс мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн “Альфамедикал“ ХХК, “Сод топаз“ ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 20, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХӨСҮТ-ийн зүгээс мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн “Альфамедикал“ ХХК, “Сод топаз“ ХХК-ийн удирдлагуудад талархал илэрхийллээ

2026 оны 3 сарын 20

Arslan.mn

Олон улсын эмч нарын өдрийг угтан "Альфамедикал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батзаяа, "Сод топаз" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Ганболд нарын зүгээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн хамт олонд мэс заслын үеийн дүрсжүүлэлтийг шууд дамжуулах сет болон мөнгөн дэмжлэг үзүүлж, гардуулан өгчээ.

Энэхүү дэмжлэг нь мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм.

ХӨСҮТ-ийн зүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, удирдлагуудад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668059
0 эможи

keyboard_arrow_up