ХӨСҮТ: БЗД, ХУД-т сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үзлэг, оношилгоог энэ сарын 23-наас эхлүүлнэ ХӨСҮТ: БЗД, ХУД-т сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үзлэг, оношилгоог энэ сарын 23-наас эхлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 20, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХӨСҮТ: БЗД, ХУД-т сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үзлэг, оношилгоог энэ сарын 23-наас эхлүүлнэ

2026 оны 3 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлнэ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна.

Үйл ажиллагааны зорилго нь сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй холбох, эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн тогтвортой загварыг бүрдүүлэхэд оршино.

Илрүүлэлтийг явуулын баг, эрүүл мэндийн байгууллагад суурилсан арга, их, дээд сургуулийн оюутны дундах илрүүлэлт гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Сүрьеэ эрт илэрвэл эдгэрнэ. Иргэд та бүхнийг үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668055
0 эможи

keyboard_arrow_up