Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол батлагджээ Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол батлагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол батлагджээ

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.400 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11675, орон нутагт 2720 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 19-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 69 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 17 хүн, хөдөө орон нутагт 45 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 2 хүн байгаа юм.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5243 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3511, 5-9 насны 1841 хүүхэд, 15-19 насны 1784 хүүхэд Улаанбурханаар өвджээ. 15 нас баралт бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668034
0 эможи

keyboard_arrow_up