А.Ханхонгор: Эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн томрол, бөөр шээсний замын хавдрын өвчин хамгийн их тохиолдож байна А.Ханхонгор: Эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн томрол, бөөр шээсний замын хавдрын өвчин хамгийн их тохиолдож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

А.Ханхонгор: Эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн томрол, бөөр шээсний замын хавдрын өвчин хамгийн их тохиолдож байна

2026 оны 3 сарын 18

Arslan.mn

Улсын Хоёрдугаар эмнэлгээс Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ойг зориулан долоо хоногийн аяныг зохион байгуулж байна. 

Өнөөдөр аяны хүрээнд эмнэлгийн эрэгтэй ажилчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан бол ирэх пүрэв, баасан гарагт эрэгтэйчүүдийн үзлэгийг оочир, дараалалгүйгээр хийх аж. 

Энэ талаар УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн мэс заслын эмч А.Ханхонгороос тодрууллаа. Тэрээр "Улсын Хоёрдугаар эмнэлгээс Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ойг зориулан эрчүүддээ зориулсан долоо хоногийн аяныг зохион байгуулж байна. 

Маргааш манай эмнэлэг эрчүүдэд зориулсан үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийнэ. Эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн томрол, бөөр шээсний замын чулуу, бөөр шээсний замын хавдрын өвчин хамгийн их тохиолдож байна. Тиймээс эрчүүд маань урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт хамрагдахаас гадна амьдралын буруу хэвшлээс аль болох татгалзах ёстой." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668004
0 эможи

keyboard_arrow_up