Хоёрдугаар эмнэлгийн Бөөр, дотоод шүүрэл судлалын тасгийнхан зүүн бүсийн аймагт ажиллалаа Хоёрдугаар эмнэлгийн Бөөр, дотоод шүүрэл судлалын тасгийнхан зүүн бүсийн аймагт ажиллалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 16, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хоёрдугаар эмнэлгийн Бөөр, дотоод шүүрэл судлалын тасгийнхан зүүн бүсийн аймагт ажиллалаа

2026 оны 3 сарын 16
Arslan.mn
Жил бүрийн III сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гарагт дэлхий даяар “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2026 онд тус өдөр нь 3 дугаар сарын 12-ны өдөр “Иргэдээ халамжилж, Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан Бөөр, дотоод шүүрэл судлалын тасгаас зүүн бүсийн аймгууд болох Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өрх, сум, дотрын болон бөөр, гемодиализын эмч, сувилагч нарт зориулсан “Бөөрний архаг өвчний менежмент, хяналт, сэргийлэлт” сэдэвт багц цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар бөөрний архаг өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх болон өвчтөний хяналт, менежментийг сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн мэдлэг, мэдээллийг оролцогчдод хүргэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667944
0 эможи

keyboard_arrow_up