Нэгдүгээр эмнэлэг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллана
2026 оны 3 сарын 16

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн төрөлжсөн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношилгоо эмчилгээний шинэ технологийг нутагшуулах стратегийн зорилтын хүрээнд тус эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг нэвтрүүлэх хамтын ажиллагааг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй эхлүүллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон тус эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах баг хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт УНТЭ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяа, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан нар гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч, УНТЭ-ийн Урологи, Андрологийн төвийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Д.Баян-Өндөр, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч М.Эрдэнэсайхан, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал А.Саруултүвшин, тус эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Баатарсүрэн болон УНТЭ-ийн удирдлагын төлөөлөл оролцлоо.
Эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах багийн мэс заслын эмч, бөөр судлал, анатомийн эмгэг судлаач эмч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулахын зэрэгцээ бөөр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667940
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





