О.БАЯРМАА: Монголчуудын дунд амьдралын буруу хэвшил, архины шалтгаант ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭХ хандлагатай байна О.БАЯРМАА: Монголчуудын дунд амьдралын буруу хэвшил, архины шалтгаант ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭХ хандлагатай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 13, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

О.БАЯРМАА: Монголчуудын дунд амьдралын буруу хэвшил, архины шалтгаант ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭХ хандлагатай байна

2026 оны 3 сарын 13

Arslan.mn

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Брэнд сургалт болох “Элэгний эмгэг – урхаг хүндрэл, оношилгоо эмчилгээний менежмент 2026” сургалт өнөөдөр болж байна.

Элэгний өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, менежментийн талаар мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд нэг дор цуглан мэдлэг туршлагаа солилцдог уг өдөрлөгт УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор О.Баярмаа, Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч, АУ-ны доктор профессор Д.Даваадорж болон дотрын салбарын 150 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Дэлхий нийтээр элэгний өвчлөл үүсгэдэг шалтгаан нь бүс бүс нутгаар өөр өөр байдаг. Зүүн өмнөд Азийн нутгийнханд B, D вирусийн гаралтай элэгний өвчлөл их байдаг бол хойд Америкт С вирусийн халдвар өндөр байдаг. Харин Европын орнуудад архины шалтгаант элэгний өвчлөл их байдаг аж.

Монгол Улсын хувьд B, D вирусийн гаралтай элэгний өвчлөлөөс гадна бодисын солилцоо буюу таргалалт, буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, архи тамхины хэрэглээнээс үүдэлтэй элэгний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.

Arslan.mn

Хурлыг нээж, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор О.Баярмаа хэлсэн үгэндээ “УНТЭ нь жил бүр Монголын Гастроэнтерологийн холбоотой хамтран “ЭЛЭГНИЙ ЭМГЭГ-УРХАГ ХҮНДРЭЛ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” сургалтыг зохион байгуулдаг. Сургалтын үеэр тухайн жилдээ гарсан шинэ эмнэл зүйн удирдамж, заавар, эмчилгээний арга технологиудыг танилцуулж, мэдээллээ солилцдог.

Энэ жил дэлхий нийтийн элэг судлалын салбарын анхаарал татаж буй асуудал болох бодисын солилцооны өөрчлөлт болон архины хэрэглээ, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй элэгний өвчлөл,  талаар мэдээллийг түлхүү өгч байна.

Үүнээс гадна Монгол Улсын хувьд элэгний вирус ялангуяа элгийг хамгийн их гэмтээдэг B, D вирусийн тархалт өндөртэй улс учраас энэ хүү вирусийн эмчилгээг манай улсад хэрхэн эмчилж байна, явцын үр дүнгийн талаар цугларсан эмч нартаа мэдээллийг өгч байна.

Мөн залуучуудын дунд арьс, салстыг гэмтээдэг зүйлсийг хэрэглэх тэр дундаа шивээс, мансууруулах бодисыг судсаар тарих зэргээс үүдэж шинэ вирусийн халдвар нэмэгдэж байгаа талаарх илтгэлийг тавьж байгаа нь дотрын эмч нарт их хэрэгтэй мэдээлэл болж байна.  

Өнөөдрийн сургалтанд Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгээс гадна хөдөө орон нутаг нийт 150 гаруй эмч, мэргэжилнүүд зорин ирж оролцож байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч, АУ-ны доктор профессор Д.Даваадорж:

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг УНТЭ-ийн бренд сургалт амжилттай болж байна. Хурлын үеэр Монгол Улсад зонхилон тохиолддог элэгний эмгэгийн оношилгоо, эмчилгээний талаар,

Манай улсад элэгний хавдраар өвчилж буй тохиолдлын тоо нь дэлхийн дунджаас найм дахин өндөр байна гэсэн судалгаа гарсан. Энэ нь вирусээс гадна иргэдийн амьдралын буруу хэвшил, архины хэрэглээ, эм танг буруу хэрэглэх, янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс үүдэлтэй. Тиймээс бид эмч, мэргэжилтнүүддээ мэдээлэл өгөх зорилгоор уг сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Хурлаар олон улсад элэг судлалын чиглэлээр шинээр нэвтрүүлж буй эмчилгээ, оношилгоог, эм тариа, багаж тоног төхөөрөмжийг танилцуулж, цаашид хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667921
0 эможи

keyboard_arrow_up