Ховд аймагт Менингит өвчнөөр нэг хүүхэд нас баржээ Ховд аймагт Менингит өвчнөөр нэг хүүхэд нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 13, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ховд аймагт Менингит өвчнөөр нэг хүүхэд нас баржээ

2026 оны 3 сарын 13

Arslan.mn

Ховд аймагт Менингит өвчнөөр нэг хүүхэд нас баржээ.

Тодруулбал, өчигдөр тус аймагт менингитийн хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн. Зургаан настай хүүхэд сургууль дээрээ бие нь тавгүйрхэж, бөөлжсөн бөгөөд менингитээр өвчилсөн нь тогтоогдсон.

Биеийн байдал нь хүнд байна хэмээн мэдээлж байсан бөгөөд нас барсан харамсалтай мэдээлэл гарсан байна.

Менингококкт халдвар нь богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Менингококкт халдвар эрүүл хүний биед орсноос хойш дунджаар 5-7 хоног, хамгийн багадаа 3 хоног, хамгийн ихдээ 10 хоногийн турш шинж тэмдэг илрэлгүй, нууц үед байдаг.

Уг халдвараар бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхдэд эрсдэл илүү өндөр байдаг. Өвдсөн тохиолдолд маш хурдан хүндэрдэг тул эмнэл зүйн дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Эдгээрт:

  • Өндөр халуурах
  • Толгой хүчтэй өвдөх
  • Бие дээр тууралт гарах
  • Бөөлжих
  • Ядарч сульдах
  • Хоолонд дургүй болох
  • Хурц гэрэл дуу чимээ зэрэгт цочимтгой болох

Таны хүүхдэд эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж эмчийн заавраар эмчилгээг эхлүүлэх шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667912
0 эможи

keyboard_arrow_up