М.Жаргалсайхан: Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг, маш хурдан тархдаг цочмог халдварт өвчин
2026 оны 3 сарын 12

"Улаанбурхан нь Paramyxoviridae овгийн Morbillivirus-ийн төрөлд багтдаг вирусээр үүсгэгддэг, маш хурдан тархдаг цочмог халдварт өвчин юм. Улаанбурханаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм. Товлолын вакцинд цаг тухайд нь хамрагдаж, өөрийгөө болон хүүхдээ хамгаалаарай" гэж ХӨСҮТ-ийн 4-р тасгийн эрхлэгч М.Жаргалсайхан зөвлөв.
Дархлаажуулалтад хамрагдаагүй, мөн өмнө нь улаанбурханаар өвдөж байгаагүй бүх насныхан өвчлөх эрсдэлтэй байдаг.
Өвчний эхний буюу урьтал үед илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Нүд улайж, салст үрэвсэх
- Хамраас ус гоожих
- Ханиалгах
- Жавжны салст бүрхүүл дээр улаан хүрээтэй жижиг цагаан толбо үүсэх (Копликийн толбо гэж нэрлэдэг)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667902
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:

























