Эм зүйн удирдах ажилтнууд чуулж, эм хангамжийн байгууллага, салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна Эм зүйн удирдах ажилтнууд чуулж, эм хангамжийн байгууллага, салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 10, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эм зүйн удирдах ажилтнууд чуулж, эм хангамжийн байгууллага, салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна

2026 оны 3 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагын нийгэмлэг хамтран "Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн"-ийг зохион байгуулж байна.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар, Монголын эм зүйн байгууллагын нийгэмлэгийн Эм холбооны тэргүүн Д.Энхжаргал  болон лавлагаа шатлалын эмнэлгийн захирлууд, эм зүйн салбарын төлөөлөл, төрийн болон төрийн буй байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлж, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбарын зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой уг зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Arslan.mn

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ “Эм зүйн салбарынхан, эм хангамжийн байгууллагууд нэг дор цуглаж, өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, гарц шийдлээ хэлэлцэж байгаа нь саашаалтай байна.

Эрүүл мэндийн яамнаас эмийн үнийг бодитой байлгах тал дээр ЭМХТ, ЭЭХХЗГ, СМТТ хамтран 2025 онд эмийн үнийг ил тод мэдээлэх https://em.hdc.gov.mn/ цахим системийг нэвтрүүлсэн. Уг системд 2600 гаруй эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулсан. Ингэснээр эмийн үнийн хөөрөгдөл үгүй болсон. Цаашид уг цахим системд эмийн сан, шинээр бүртгэгдсэн эмийн үнийн мэдээллийг цаг алдахгүй нэмж оруулан, бүртгэлжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ онд “Агуулахын бүртгэлийн систем” хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа юм. Уг систем ашиглалтад орсноор Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын цахим тогтолцоо бүрдэнэ хэмээн үзэж байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг:

Эм зүйн тусламж, эм зүйн салбар нь эмнэлгийн тусламжийн салшгүй нэг хэсэг байдаг. Тиймээс эм зүйн удирдах ажилтнуудтай хамтран зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөний үеэр бид цаашид юунд анхаарч ажиллах ёстой, эрүүл аюулгүй, чанартай эм эмнэлгийн хэрэгслээр хангахад эрх зүй, үйл ажиллагааны хувьд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөнө.

Бид энэ онд ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр ДЭМБ-ын санхүүжилтээр эмийн лабораторийн бүрэн шинэчлэлийг хийж байна. Уг лаборатори ашиглалтад орвол олон улсын түвшинд хүрсэн лабораториор шинжлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсын эмийн зах зээлд 700 орчим тэрбум төгрөг эргэлддэг. Үүний 77,6 хувь нь импортоор орж ирдэг бол үлдсэн хувийг нь дотоодын эмийн үйлдвэрүүд хангадаг. Монгол Улсад орж ирж буй нийт эмийн 86 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм, эмнэлгийн хэрэгсэл байна. Дотоодын үйлдвэрүүд ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн хүчин чадлаа нэмэгдүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GMP стандартыг нэвтрүүлж байна. Цаашид бодлогоор дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг татвараас хөнгөлөх, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Arslan.mn

Монгол Улсын эм зүйн салбарт 3,000 орчим эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 2,500 орчим нь эмийн сан, 440 гаруй нь ханган нийлүүлэх байгууллага байна. Мөн дотоодын 26 эмийн үйлдвэрт 13 мянга гаруй ажилтан ажиллаж байгаагийн 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. 2021 оны статистикаар эм хангамжийн салбарт 2913 эм зүйч, 2010 эм найруулагч ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667876
0 эможи

keyboard_arrow_up