П.АНХТУЯА: Ховор тохиолдлын оношилгоо, эмчилгээ нэмэгдсэн нь эмч нарын чадвар ямар түвшинд хүрснийг харуулж байна П.АНХТУЯА: Ховор тохиолдлын оношилгоо, эмчилгээ нэмэгдсэн нь эмч нарын чадвар ямар түвшинд хүрснийг харуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 06, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

П.АНХТУЯА: Ховор тохиолдлын оношилгоо, эмчилгээ нэмэгдсэн нь эмч нарын чадвар ямар түвшинд хүрснийг харуулж байна

2026 оны 3 сарын 06

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний VI чуулган“ өнөөдөр болж байна.

Тус чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн үндэсний чуулганд хөдөө, орон нутаг, хувийн, төрийн өмчийн нийт 110 эмч, мэргэжилтнүүд бүтээлээ ирүүлж, алдаа оноогоо хэлэлцэж байна.

Arslan.mn

Арга хэмжээг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “ Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний чуулганыг анх 2019 онд Анагаах ухааны доктор профессор С.Мөнхбаярлах санаачилж, 2020 онд анхдугаар чуулганаа хийж байсан. Анхны чуулганд нийт 55 ховор тохиолдлын илтгэл хэлэлцүүлэгдэж байсан бол өнөөдөр цар хүрээ нь өргөжиж, 110 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Эмнэлзүйн ховор тохиолдол гэдэг нь эрүүл мэндийн салбарын заавал оношилж, эмчлэх шаардлагатай өвчнүүдийн нэг байдаг. Жилээс жилд эмнэл зүйн ховор тохиолдлыг оношлох, эмчлэх тохиолдол нэмэгдэж байгаа шинэ технологи, лабораторийн оношилгооны төрөл нэмэгдсэнээс гадна эмч, мэргэжилтнүүдийн чадвар ямар түвшинд хүрснийг харуулж байна.” хэмээлээ.

Arslan.mn

АШУҮИС-ийн Уушги харшлын тэнхимийн профессор С.Мөнхбаярлах:

Хүн амын дунд тохиолддог өвчнүүд нийтлэг болон ховор тохиолдох гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Бидний өдөр тутамдаа оношилж, анагаадаг өвчин нь нийтлэг өвчинд ордог бол зуун мянган хүнд нэг, нэг сая хүнд цөөн тохиолддог өвчнийг оношилж, эмчилнэ гэдэг нь эмч нар болон анагаах ухааны салбарт маш том сорилт, туршлага болдог. Тэр сорилтыг даваад өөрийнхөө оношилж, эмчилсэн өвчнийг нийтэд танилцуулж, эмч нартаа таниулах, туршлага болгон түгээх нь чухал байгааг анх харж, чуулганыг санаачлан зохион байгуулж байсан.

Эмнэлзүйн ховор тохиолдлыг зарим эмч нар хүн амын дунд цөөн тохиолдож байгаа өвчнийг л ховор тохиолдох өвчин хэмээн ойлгох нь бий. Тэгвэл түүнээс гадна түгээмэл тохиолддог өвчин нь эмнэл зүйн ховор шинж тэмдгээр илрэх өвчин, ховор тохиолдлоор хүндрэх, ховор шинжилгээний аргаар оношилж, батлах, өвөрмөц эмчилгээний аргаар эмчилж байгаа бол энэ мөн л ховор тохиолдолд ордог. Тиймээс эмч нар маань энэ талыг анхаарч, чуулгандаа идэвхтэй хамрагдаарай гэж уриалмаар байна. Энэ удаагийн чуулганд хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, туршлагаа хуваалцаж байгаад баяртай байна.

Arslan.mn

ДЭМБ-аас 2023 онд гаргасан тодорхойлолтоор 100,000 хүн амд 65-аас доош тохиолдож байгаа, Европын холбооны улсад 100,000 хүн амд 50-аас доош, АНУ-д 100,000 хүн амд 60-аас доош тохиолдож байгаа буюу 0,05-0,65 хувьд нь илэрдэг өвчин эмгэгийг ховор тохиолдол хэмээн үзнэ гэж тодорхойлсон. Одоогийн байдлаар дэлхий нийтэд 300 сая орчим хүн амнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилж, оношлогдсон байдаг аж.

Эдгээр өвчний дийлэнх нь удамшлын шалтгаант өвчлөл байдаг бөгөөд 70 хувь нь генийн буюу удмын шалтгаантай байдаг. Үүнээс гадна 2/3 хувь нь хүүхдэд тохиолддог. Эмнэл зүйн ховор тохиолдлын эмчилгээ нь төвөгтэй, 95 хувьд нь эмчилгээ байхгүй аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667838
1 эможи

keyboard_arrow_up