Дархан-Уул, Ховд аймагт менингококкт халдварын  тохиолдол бүртгэгджээ Дархан-Уул, Ховд аймагт менингококкт халдварын тохиолдол бүртгэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 05, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дархан-Уул, Ховд аймагт менингококкт халдварын тохиолдол бүртгэгджээ

2026 оны 3 сарын 05

Arslan.mn

Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 02-нд дөрвөн настай хүүхэд менингококкт халдвараар өвчилжээ.

Мөн энэ сарын 03-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол батлагдсан байна.

Улмаар эрүүл мэндийн байгууллагаас хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй, аль ч насны иргэд, ялангуяа 0-5 насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй халдварт өвчин юм.

Иймд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмч, эмнэлэгт хандахыг анхаарууллаа.

Үүнд,

  • 38°С-аас дээш халуурах
  • Уйламтгай, тайвшрахгүй байх
  • Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Нойрмоглох эсвэл сулрах
  • Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
  • Толгойн зулай товойх (нярайд)
  • Гар, хөл хүйтэн болох
  • Таталт өгөх

Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой. Хэрэв дээрхээс нэг болон хэд хэдэн шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах, хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандахыг анхаарууллаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667812
0 эможи

keyboard_arrow_up