Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 03, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Азийн хөгжлийн банк, Геронтологийн үндэсний төвтэй хамтран ажиллана

2026 оны 3 сарын 03

Arslan.mn

2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй техникийн туслалцааны (ТТ МОН-10388) Ахмад настанд зориулсан тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх төслийн хүрээнд Геронтологийн үндэсний төвийг бэхжүүлэх талаар хамтран ажиллах уулзалт тус төв дээр боллоо.

Уг уулзалтад Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Азийн хөгжлийн банкны “Ахмад настанд зориулсан тусламж үйлчилгээний чадавх бэхжүүлэх” төслийн ОУ-ын зөвлөх, Профессор Jae Kyoun Kim, Төслийн зохицуулагч Х.Асыл, санхүүгийн зөвлөх А.Батбаяр, Н.Оюунгэрэл болон Төвийн захирал Д.Бат-Ундрах, ЗТСХА-ны дарга Н.Долгормаа, ЭТҮА-ны дарга Д.Долгоржав, ЭМТҮЧАБА-ны дарга Э.Наранхүү, Ахлах мэргэжилтэн С.Гантуяа нар оролцлоо.

Уулзалтын үеэр АХБ-ны төслийн хүрээнд настны эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах, асаргааны сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, сургалтын болон ахмадын асаргаа, нөхөн сэргээх, сэргээн засахын тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667784
0 эможи

keyboard_arrow_up