Цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жолооны сургалт, бакалаврын диплом олгох сургалтад хамруулж эхэлсэн Цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жолооны сургалт, бакалаврын диплом олгох сургалтад хамруулж эхэлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жолооны сургалт, бакалаврын диплом олгох сургалтад хамруулж эхэлсэн

2026 оны 2 сарын 27

Arslan.mn

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамт олон "Хугацаат цэргийн албанд хамтдаа нэг өдөр нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийг цэргийн ангийн байранд хүлээн авч, алба хааж буй орчин, нөхцөл, ХЗДХЯ, ЦЕГ, Дотоодын цэргийн байгууллагаас хугацаат цэргийн алба хаагчдад зориулан хэрэгжиж буй ажил, арга хэмжээг танилцууллаа.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Чинзориг хэлсэн үгэндээ “Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хамтдаа нэг өдөр нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн ар гэрийнхэндээ талархал илэрхийлье. Бидний хувьд хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж, хугацаат цэргийн алба хааж буй дайчид, эх орны хүүхдүүдээ олон талт сургалтад хамруулан, хүмүүжүүлэх ажлыг хийж байна” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Харуулын ротын захирагч, хошууч П.Ган-Очир:

Дотоодын цэргийн 05 дугаар анги нь 2020-2025 онд найман ээлжээр хугацаат цэргийн алба хаагчийг татан Монгол Улсын хуулинд заасан иргэний цэргийн үүргийг биелүүлж, цэргийн албыг биеэр хаалгаж байна. Бид дотоодын цэргийн албыг зорин ирсэн хугацаат цэргийн алба хаагчдаа сургалтад хамруулах, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор жолооны эрх олгох сургалт, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах сургалт, орхон их сургуультай хамтран бакалаврын диплом олгох сургалтын эхлэлийг тавих, ЕБС-ийн элсэлтийн шалгалтад хамруулах зэрэг ажлыг хийж байна. Үүнээс гадна англи хэлний сургалтад хамруулах, гар урлалын клуб нээх, барилгын засал чимэглэл, хүнд машин механизмын оператороор сургах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөөд байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667748
1 эможи

keyboard_arrow_up