Б.Байгалмаа: CU сүлжээ дэлгүүрүүдээр “Жоргүй олгодог эм“ худалдаалахыг ЭРС ЭСЭРГҮҮЦНЭ
2026 оны 2 сарын 26

УИХ-ын даргын 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Энэ үеэр СU сүлжээ дэлгүүр буюу Премиум Дистрибьюшн ХХК-ийн захирал Г.Чинзориг 24 цагаар ажилладаг CU сүлжээ дэлгүүрүүдээр "Жоргүй олгодог эм" худалдаалах санал гаргаснаа илэрхийллээ.
Харин энэ үеэр Монголын Эм Хангамжийн Шинэчлэл Холбооны төлөөлөл Б.Байгалмаа "CU сүлжээ дэлгүүрүүдээр "Жоргүй олгодог эм" худалдаалах ЭРС ЭСЭРГҮҮЦНЭ. Ашиг орлогоо өөр зүйлээс олоорой" гэж мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667727
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





