С.ЭНХБОЛД: Эрт илрүүлэгт нийт хүн амын 45 хувийг хамруулж, өвчлөлийн статистикийг төлөөлж чадахуйц BIG DATA-тай болсон С.ЭНХБОЛД: Эрт илрүүлэгт нийт хүн амын 45 хувийг хамруулж, өвчлөлийн статистикийг төлөөлж чадахуйц BIG DATA-тай болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Эрт илрүүлэгт нийт хүн амын 45 хувийг хамруулж, өвчлөлийн статистикийг төлөөлж чадахуйц BIG DATA-тай болсон

2026 оны 2 сарын 24

 Arslan.mn

Монгол Ардын Нам (МАН)-ын дэргэдэх Эрүүл Мэндийн бодлогын хорооноос өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд "Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд 11 бодлогын хороо байгуулагдаад удаагүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Эрүүл мэндийн бодлогын хороо хуралдаад Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Д.Ганмааг даргаар томилж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Л.Энх-Амгалан, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх С.Энхболд тэргүүтэй тус салбарын мэргэжлийн төлөөллүүд багтсан билээ. Энэ үеэр УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх С.Энхболд Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа үедээ эхлүүслэн хамгийн том ажлын нэг болох Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны талаар товч танилцууллаа. Тэрээр "Монгол Улс 3,4 сая хүн амтай. Гэтэл нийт хүн амынхаа өвчлөлийг ДЭМБ-ын гаргасан судалгаан дээр үндэслэж л ярьдаг байлаа. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн үндсэн дата, баттай нарийн судалгаагүйгээр гэсэн үг. Энэ бол асуудал. Ойрын 10 жилдээ эрүүл иргэдээс хэд нь ямар төрлийн өвчлөлд өртөх вэ, эрүүл гэж бодож яваа иргэдийн хэдэн хувь нь өвчний нууц үедээ, эхэн үедээ байна вэ гэдгийг ч бид нарийн тооцоолохгүйгээр өдөр тутмынхаа өндөр ачаалалд нухлуулсаар л явах байлаа. Иймээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн. 

Үүний үр дүнд өнөөдөр нийт хүн амынхаа 45 хувийг үзлэг, оношлогоонд хамруулчихсан, эрт илэрсэн өвчин эмгэгийг эмчлэх шатанд нь цаг алдалгүй оруулчихсан, хүн амынхаа эрүүл мэнд, өвчлөлийн статистикийг төлөөлж чадахуйц BIG DATA-г бий болгочихоод сууж байна.

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсан 10,000 орчим иргэн хавдраа эрт үед нь оношилж, эмчлүүлж чадсан. Энэ нүсэр ажлыг гардан гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарын 700 гаруй байгууллагын 5800 гаруй эмч, эмнэлгийн ажилчдын  хөдөлмөрийг онцолмоор байна." гэдгийг онцоллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667689
0 эможи

keyboard_arrow_up