АШУҮИС болон ЖАЙКА ОУ-ын байгууллага хамтран ХЕПАТИТ ДЕЛЬТА вирусийн халдварыг хянах судалгааны төслийг эхлүүллээ АШУҮИС болон ЖАЙКА ОУ-ын байгууллага хамтран ХЕПАТИТ ДЕЛЬТА вирусийн халдварыг хянах судалгааны төслийг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

АШУҮИС болон ЖАЙКА ОУ-ын байгууллага хамтран ХЕПАТИТ ДЕЛЬТА вирусийн халдварыг хянах судалгааны төслийг эхлүүллээ

2026 оны 2 сарын 11

Arslan.mn
Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) хооронд “Монгол Улсад Хепатит Дельта вирусийн (HDV) халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлт”-ийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Жайка олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Мияке Кэнсүке, Төслийн удирдагч АУ-ны доктор, профессор Такааки Кома болон бусад албаныхан оролцлоо. Энэхүү төсөл нь хоёр талын олон жилийн хамтын ажиллагааны дараагийн чухал алхам болж байна гэдгийг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж энэ үеэр дурдаж байлаа. 

Arslan.mn
Монгол Улсад элэгний өвчлөл, тэр дундаа вирусийн шалтгаант гепатит нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд элэгний хатуурал, элэгний хавдрын нас баралт өндөр хэвээр байна. Ялангуяа гепатит Дельта вирус нь В вирусийн халдвартай хавсран илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, богино хугацаанд элэгний хүндрэлд хүргэх эрсдэлтэй.

Манай улсад гепатит Дельта вирусын талаарх иж бүрэн судалгаа, үндэсний түвшний тандалт, оношилгооны стандарт хараахан бүрэн төлөвшөөгүй байгаа нь энэхүү төслийг хэрэгжүүлэх бодит шаардлага тулгарсан.

Arslan.mn

“Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа” (SATREPS) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн зорилго нь Хепатит Дельта вирусийн халдварыг хянах үндэсний чадавхийг бэхжүүлэх явдал юм. Төслийн хүрээнд оношлуур хөгжүүлэх, тархвар судлал, вирус судлалын судалгаа хийх, элэгний өвчний хүндрэл үүсэх механизмыг тодорхойлох, хүний нөөцийг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өнөөдөр гарын үсэг зурж буй энэхүү судалгааны төсөл хэрэгжсэнээр Япон Улсын анагаах ухааны дэвшилтэт оношилгоо, судалгааны арга зүйг Монгол Улсад нутагшуулах, олон улсын түвшний хамтарсан судалгааны сүлжээг бий болгох шинэ шатанд шилжиж байна.
Төслийн эцсийн үр дүн нь Монгол Улсын иргэдийн элэгний өвчлөлийн хүндрэл, нас баралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667544
1 эможи

keyboard_arrow_up