П.АЛТАНЦЭЦЭГ: Монголын уламжлалт анагаах ухааны судрын жороор хийсэн эм, танг Польш Улсад экспортлох ажлыг эхлүүлнэ П.АЛТАНЦЭЦЭГ: Монголын уламжлалт анагаах ухааны судрын жороор хийсэн эм, танг Польш Улсад экспортлох ажлыг эхлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

П.АЛТАНЦЭЦЭГ: Монголын уламжлалт анагаах ухааны судрын жороор хийсэн эм, танг Польш Улсад экспортлох ажлыг эхлүүлнэ

2026 оны 2 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Польш Улсад айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулсан юм.

Тэгвэл энэ хүрээнд сард Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Grzegorz Cessak болон бусад албаныхан Монгол Улсад хүрэлцэн ирж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж байна.

Arslan.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Польш Улсад хийсэн айлчлалын хүрээнд манай хоёр байгууллага хамтран ажиллахаар болж Санамж бичгийг байгуулсан. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Польш Улсын эмийн бүртгэл, хяналт, зохицуулалтын сайн туршлагаас судлах, нэвтрүүлэх, мэдээллийг харилцан солилцох, уламжлалт анагаах ухааныг өргөн дэлгэх хөгжүүлэх, уламжлалт анагаах ухааны эм, танг экспортлох зэргээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл бүрдэж эхэлсэн. Бид Евро стандартаас тэр дундаа эмийн зохицуулалт, хяналтын систем, нөөц бүрдүүлэлт, лаборатори, эмнэл зүйн дараах тандалтыг суралцах шаардлагатай байна.

Монголын уламжлалт анагаах ухааны судрын орцоор хийсэн эм, танг Польш Улсын иргэд ихээхэн сонирхож, эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн нь үр дүнтэй байгаа талаар Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын ерөнхийлөгч Grzegorz Cessak дурдаж байгаад талархалтай байна.” гэдгийг онцолж байлаа.

Arslan.mn

Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын ерөнхийлөгч Grzegorz Cessak:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал хийснээр хоёр улсын эмийн агентлагууд хамтран ажиллах эхлэл тавигдсан. Бид хүний нөөцийн солилцоо, туршлага судлах, олон улсын сургалтыг хамтран зохион байгуулахаас гадна Монголын уламжлалт анагаах ухааны арга зүйгээс суралцах, эм, танг хууль тогтоомжийн дагуу экспортлох талаар ярилцсан. Мөн бидний зүгээс Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалахад туслалцаа үзүүлэх, нэг эх үүсвэрээс худалдан авах эмийн нөөц дутагдсан тохиолдолд туслах зэрэг олон талт хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Монголын уламжлалт анагаах ухааны олон чадвартай эмч манай улсад төдийгүй европын орнуудад ажиллаж, зүү тавих, төөнүүр хийх, уламжлалт эм тангийн эмчилгээг хийж байгаа нь олон хүнийг анагааж, уламжлалт анагаах ухааны нэр хүнд өдрөөс өдөрт өсч байгаа.

Arslan.mn

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар нь Польш Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд хүний эм болон малын эмийн хяналт зохицуулалтыг хийж ажилладаг аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667474
0 эможи

keyboard_arrow_up