Ш.Чулуунаа: Архаг өвдөлтийг тэвчиж, эмчид хандахгүй удсанаас үүдэж, хавдар хожуу оношлогдох тохиолдол их байна

Монголын Өвдөлт намдаах нийгэмлэгийн тэргүүн, "Чулуунаа" эмнэлгийн захирал, доктор, мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Чулуунаатай ярилцлаа.
Тэрээр, "Хавдар хожуу оношлогдох нь нэг талаас иргэнээс хамаарч байгаа. Өөрт нь давтамжтай өгөөд байгаа ӨВДӨЛТ болон ТААГҮЙ МЭДРЭМЖИЙГ аргалж явсаар байгаад сүүлдээ аргад орохоо байхад эмнэлгийн байгууллагад хандахад аль хэдийн оройтсон байдаг. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг олж авахгүй бол хүний эрүүл мэнд үнэтэй болсон энэ цаг үед ямар нэгэн эрхтнээ алдахад өөрсдөө зовж байна, гэр бүл нь өр ширэнд орж байна, ирээдүйн бүх боломжоо алдаж байна гэсэн үг.
Санхүүгийн боловсролд анхаардаг шиг Эрүүл мэндийн боловсролдоо хариуцлагатай байвал ийм их өвчлөл нэмэгдэхгүй байх боломж байна.
Өвдөлт гэж юу вэ?
Аливаа нэгэн өвчин эмгэг бол өвдөлтөөр ирдэг гэж анагаах ухаанд хэлдэг. Биеийн сэтгэл санааны мэдрэхүйн, танин мэдэхгүйн талын таагүй мэдрэмжийг цогцоор нь өвдөлт гэж тодорхойлдог.
Манай эмнэлэг архаг өвдөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, архаг толгойн, нурууны, цус харвалтын дараах болон архаг нойргүйдэл, гурвалсан мэдрэлийн, хэвлийн дотрын гээд төрөл бүрийн шалтгаантай АРХАГ ӨВДӨЛТҮҮДТЭЙ ажилладаг.

Архаг өвдөлтийг тэвчиж, эмчид хандахгүй удсанаас үүдэж, хавдар хожуу оношлогдох тохиолдол их байна.
Холбоо барих утас: 9011 7529
Дэлгэрэнгүй мэдээллийг Чулуунаа Эмнэлэг фэйсбүүк пэйж хуудснаас аваарай.






