Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна

2026 оны 1 сарын 29

Arslan.mn

Улсын хэмжээнд 10-15 настай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн.

Дархлаажуулалтад 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй аж. Нэмэлт дархлаажуулалт нь хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.

Дархлаажуулалт хийх байршил:

  • Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төв
  • Салбар амбулатори
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
667381
1 эможи

keyboard_arrow_up