ЭМЯ, Геронтологийн үндэсний төвөөс “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖЬЕ” уриатай хэлэлцүүлгийг зохион байгууллаа ЭМЯ, Геронтологийн үндэсний төвөөс “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖЬЕ” уриатай хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ, Геронтологийн үндэсний төвөөс “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖЬЕ” уриатай хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2025 оны 12 сарын 25

Arslan.mn
 
ЭМЯ, Геронтологийн үндэсний төвөөс ахмад настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хийх  уулзалтыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан бөгөөд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоо, 9 дүүргийн ахмадын хороо, Ахмадын хөгжлийн  төв, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцлоо.

Arslan.mn
Хэлэлцүүлгээр Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны цогц тусламж үйлчилгээний эрх зүй,зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Оюунханд, БГД-ын Ахмадын хөгжлийн төвийн арга зүйч Н.Гандулам, “Зөв хандлага-эрхэм андууд” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтөгс төгс нар ахмадын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа,сайн туршлага,тулгамдаж байгаа асуудлыг танилцуулсан.
Уулзалтаар анхан шатны эрүүл мэндийн байгууллага, ахмадын эрүүл мэндийн дэмжих төв, асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохицуулалтаар хангаж, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих арга хэмжээг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666903
0 эможи

keyboard_arrow_up