ХӨСҮТ-ийн хамт олон 2025 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, шилдэгүүдээ шалгарууллаа

Халдварт өвчин судлалын Үндэсний төв 2025 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, шилдэгүүдээ шалгаруулах тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Тайлангийн хуралд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, дэд захирал Б.Саруул, дэд захирал М.Ганзориг, дэд захирал Б.Азжаргал болон эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд "2025 он бидний хувьд хийж, бүтээсэн ажил ихтэй, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Мөн улаанбурхан, тарваган тахал зэрэг халдварын голомтот дэгдэлт гарсныг хамтын хүчээр тархалтыг хумиж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадлаа. Бидэнд ирэх онд хийж бүтээх олон ажил байгаа.” гэдгийг энэ үеэр онцоллоо.
Энэ үеэр 2025 ондоо байгууллага, хамт олноо манлайлан ажилласан шилдэг эмч, ажилчдаа тодрууллаа.

ХӨСҮТ-ийн 2025 оны шилдгүүдээр:
• "ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН"-аар Н.ГҮРРАГЧАА
• "ОНЫ ШИЛДЭГ ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН"-ээр Б.САРАНГЭРЭЛ
• "ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ"-аар Н.БУРМАА
• "ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ"-аар О.ДАШПАГАМ
• "ОНЫ ШИЛДЭГ УДИРДАХ АЖИЛТАН"-аар М.УУГАНЧИМЭГ
• "ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ ИХ ЭМЧ"-ээр Ц.ОЮУН-ОЧИР
• "НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ ИХ ЭМЧ”-ээр Ч.МӨНХЦЭЦЭГ
• "ОНЫ ШИЛДЭГ ТАСАГ” -аар ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН хамт олонд
• "ОНЫ ШИЛДЭГ АЛБА” -аар МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБАНЫ хамт олон тус тус шалгарлаа.

































