“ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ“-ын төгсөлтийн тайлан хамгаалалт боллоо “ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ“-ын төгсөлтийн тайлан хамгаалалт боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“ТАЛБАРЫН ТАРХВАР СУДЛАЛЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ“-ын төгсөлтийн тайлан хамгаалалт боллоо

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

Талбарын тархвар судлалын анхан шатны сургалтын төгсөлтийн тайлан хамгаалалтын хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус сургалт нь нийгмийн эрүүл мэндийн тандалт болон шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хүн, малын халдварт өвчний аюул эрсдэлийг тандах, үнэлэх, хянах, хариу арга хэмжээ боловсруулах чадавхтай хүний нөөцийг бэлтгэх зорилготой юм.

Arslan.mn

Сургалт хоёр сарын хугацаанд үргэлжилж, танхимын сургалт болон ажлын байран дахь дадлагыг хослуулан зохион байгуулсан бөгөөд оролцогчид эзэмшсэн ур чадвар, судалгаанд тулгуурлан төгсөлтийн тайланг амжилттай хамгааллаа.

 Энэ удаагийн сургалтад

  • Эрүүл мэндийн салбараас 10,
  • Мал эмнэлгийн чиглэлээс 6,
  • Онцгой байдлын байгууллагаас 1 суралцагчид оролцсон бөгөөд нийт 17 тархвар судлаач, эмч, малын эмч нар амжилттай төгсөж байгаад халуун баяр хүргэе!

Эрүүл мэнд, мал эмнэлгийн салбарт ажиллах чадварлаг мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэж, цаашдын тандалт, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдлыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666770
0 эможи

keyboard_arrow_up