Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг хэлэлцүүллээ Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг хэлэлцүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг хэлэлцүүллээ

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцын үнэлгээний хэлэлцүүлэг боллоо. Үнэлгээг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулав. 

Arslan.mn
Үнэлгээгээр, Цаашид халдварт өвчний дэгдэлтийн үеийн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтийг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад анхаарах, товлолын дархлаажуулалтын хамралтыг тухайн жилд төрсөн хүүхдүүдэд тооцож нөхөн дархлаажуулалтыг тогтмол зохион байгуулах, хүн амын зорилтот бүлэг бүрд тохирсон мэдээлэл, сурталчилгааг байнгын давтамжтай хийх, эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнг хэлэлцэн, зөвлөмж гаргалаа. 

Дээрх үнэлгээг улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний явцад гарсан ололт, амжилт, саад бэрхшээл, сургамжийг хэлэлцэн, бэлэн байдлаа хангаж, хариу арга хэмжээг сайжруулах зорилгоор зохион байгууллаа. Үнэлгээнд үндэсний болон аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцов. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666764
0 эможи

keyboard_arrow_up