Н.ЭРДЭНЭБАЯР: Монгол Улсын хэмжээнд 4000 орчим эм бүртгэлтэй байдгийн 18 хувь нь “АНТИБИОТИК“ Н.ЭРДЭНЭБАЯР: Монгол Улсын хэмжээнд 4000 орчим эм бүртгэлтэй байдгийн 18 хувь нь “АНТИБИОТИК“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.ЭРДЭНЭБАЯР: Монгол Улсын хэмжээнд 4000 орчим эм бүртгэлтэй байдгийн 18 хувь нь “АНТИБИОТИК“

2025 оны 11 сарын 18

Arslan.mn

Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх дэлхийн долоо хоногийг жил бүр уламжлал болгон тэмдэглэн ирсэн. Энэ онд “Яг одоо хэрэгжүүлж эхэлье. Өөрсдийгөө хамгаалцгаая. Ирээдүйнхээ аюулгүй байдлыг хангая” уриан дор тэмдэглэж байна.

Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг байгууллагууд хамтран бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоногийг зохион байгуулж байгаа бөгөөд “Нэг эрүүл мэнд” зарчмын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр ЭМЯ бусад байгууллагуудаас энэ талаарх мэдээллийг өгөх арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ОБУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-эрдэнэ, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнбаяр болон бусад албаныхан оролцож, мэдээлэл өглөө.

Arslan.mn

Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Дэлхийн олон улсад тулгамдаж буй бичил биетний тэсвэржилтийн аюул занал Монгол Улсад ч тулгамдсан асуудлын нэг болж, зонхилон тохиолдох халдварын эмчилгээний үр дүнтэй байдлыг бууруулж байна.Антибиотекийн зохисгүй хэрэглээ нь  бичил биетний эсрэг эм, бэлдмэлд тэсвэртэй үүсгэгчээр халдварласан халдварын тархалтыг улам нэмэгдүүлж, өвчтөний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Бичил биетний тэсвэржилтийг ярихын тулд малын эрүүл мэндийн асуудал, агаарын бохирдол, байгаль орчин, хөрс, усны бохирдол, эрүүл ахуй зэрэг маш олон салбарыг хамарч ажил хийгдэх ёстой.

2021 онд коронавирусийн цар тахлын үед антибиотикийн хэрэглээ маш өндөр гарсан. 2022 оноос эхлэн буурсан ч иргэдийн энэ талаарх мэдлэг бага учраас хэрэглээ төдийлөн буурахгүй байна. Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийг үгүй болгоно.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 4000 орчим эм бүртгэлтэй байдаг бөгөөд үүний 18 хувь нь антибиотек байна.

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте:

ДЭМБ-аас жил болгон бичил биетний тэсвэржилтийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор долоо хоног ажил, арга хэмжээг зохион байгуулдаг.

Бичил биетний тэсвэржилттэй холбоотойгоор нас баралт жил болгон нэмэгдэж байна. Энэ нь бичил биетэнд тэсвэржчихсэн халдварууд эргэн тойронд байна. Хэн ч энэ халдварт өртөх эрсдэлтэй. Энэ нь эмнэлгийн болон эмнэлгийн бус орчинд ч тохиолдож байгаа нь аюул юм. Халдвар антибиотект тэсвэржихээр эмчилгээ хийхэд асуудал болдог.
Антибиотекийн тэсвэржилт нь хүний эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй мал амьтны эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. Антибиотекийг жороор олгох нь бичил биетний тэсвэржилтийг бууруулах томоохон ажлын нэг. Үүнээс гадна бичил биетний тэсвэржилтийг шийдэхгүй бол нянгууд нь амьсгалын зам, хөрс, агаараар дамжин иргэн, мал, амьтанд халдварлана. Тиймээс халдварын сэргийлэлт, хяналтын ажлыг нэн тэргүүнд хийх ёстой.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666390
0 эможи

Иргэн
2025-11-20 12:18
Анхаараач ээ. Алтжин Худалдааны төвийн урьд замын урьдуур битүү эмийн бөөний төв буюу ханган нийлүүлэх компаниудын агуулахууд битүү байрласан. Үүнээс ганцханг дурьдья. Энэ гудамжинд "Капитал центр" гэх нэртэй 14 давхар барилга байрлана. Энэ барилгын 1-5 давхар өрөөс тасалгаа төдийгүй коридор хүн гишгэх зайгүй шахам шалнаас тааз хүртэл хураасан хайрцаг савтай битүү эм. Ингээд зогсохгүй өглөөнөөс орйог хүртэл өдөржингөө байшингаас нэг хэсэг нь эмээ тэргэнцэрээр гадагш гаргаж машинд ачиж байхад, нөгөө нэг хэсэг нь хайрцагтай эмнүүдээ тэргэнцэрт ачиж оруулах зэргээр энэ байрны цахилгаан шат эмачих буулгахад бүрэн ашиглагдаж байна. Ийнхүү энэ барилгын 1-5 давхар эмийн агуулах, 6-14 давхарт жирийн ажил үйлчилгээ эрхэлдэг компаниуд байрладаг. Эмийн ийм том том агуулахууд бусад аж ахуйн нэгжүүдтэй хамт байрлаж үйл ажиллагаа эрхэлж болох уу. Эмийн агуулахууд нь хүн ам төвлөрсөн газарт оффис, аж ахуйн нэгжүүдтэй ингэж нэгэн дээвэр дор байрлаж болох эсэх, хор нөлөөллийн талаар холбогдох хууль, дагаж мөрдөх журам дүрэм гэж байна уу. уу. Эрүүл мэндийн яам, түүний харьяа хяналтын байгууллагууд энэ тал дээр яаж ажиллаж байна бэ. Энэ талаар хяналт гэж байна уу. Ер нь эмийн агуулахуудад ямар шаардлага тавьдаг юм бэ.
keyboard_arrow_up