А.Оюунчимэг: Хүний  хумс, үснээс бусад эрхтэн СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ХАЛДВАР авах эрсдэлтэй А.Оюунчимэг: Хүний хумс, үснээс бусад эрхтэн СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ХАЛДВАР авах эрсдэлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Оюунчимэг: Хүний хумс, үснээс бусад эрхтэн СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ХАЛДВАР авах эрсдэлтэй

2025 оны 10 сарын 30

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасгийн эрхлэгч А.Оюунчимэг: Хүний хумс, үснээс бусад эрхтэн сүрьеэ өвчний халдвар авах эрсдэлтэй. Тэгэхдээ уушгины зарим төрлийн сүрьеэ л халдвар тараадаг. 

Сүрьеэ өвчин нь харах юм ихтэй, сонсох юм багатай өвчин. Өөрөөр хэлбэл чагнуураар чагнахаар юм сонсогддоггүй. Харин рентген зураг авахад л тухайн хүний онош тодрох боломжтой. 

Уушгины зарим төрлийн сүрьеэ л бусдад халдвар тархаахаас биш бусад эрхтэний сүрьеэ халдвар тараадаггүй. Оройдоо бага зэрэг халуурах, тамирдах, хоолонд дургүй болох, хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэтэл иргэд дээрх зовуурийг тоолгүй явснаас үүдэж сүрьеэ өвчнөө хүндрүүлэх тохиолдол байна. 

Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болох учраас эрт л илрүүлж, эрт эмчилгээндээ хамрагдах шаардлагатай.

Сүрьеэгээр өвчилж байгаа хүмүүсийг харахад ахуй амьдрал нь хүнд, орон гэргүй, хорт зуршил ихтэй, ажлын хүнд нөхцөлтэй байна. Тухайн улс орны хүн амын амьдралын түвшин сайжрах тусмаа л сүрьеэ өвчний тохиолдол буурдаг.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэ өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон. Хүүхдийн халдварын эх уурхай нь ойр дотны хүмүүс байдаг. Тиймээс хавьтлын эрт илрүүлгийг чанартай хийх шаардлагатай байна." 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666129
1 эможи

keyboard_arrow_up