Ш.АЛТАНТУЯА: Монголд эмчлэгдэх боломжгүй байсан “Нярайн зүрхний хүнд гажиг“-ийг эх орондоо эмчлэх боломжтой боллоо Ш.АЛТАНТУЯА: Монголд эмчлэгдэх боломжгүй байсан “Нярайн зүрхний хүнд гажиг“-ийг эх орондоо эмчлэх боломжтой боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ш.АЛТАНТУЯА: Монголд эмчлэгдэх боломжгүй байсан “Нярайн зүрхний хүнд гажиг“-ийг эх орондоо эмчлэх боломжтой боллоо

2024 оны 11 сарын 01

Arslan.mn

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт 2011 оны байдлаар 36 байсан бол 2023 онд 25 болж буурсан. Эрүүл мэндийн яамнаас үлдсэн өвчнийг Монгол Улсад эмчлэх боломжийг бүрдүүлж, мэс засал болон технологи нутагшуулахаар ажиллаж байгаа.

Тэгвэл энэ хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд "Нярайн зүрхний хүнд гажиг"-ийн мэс заслыг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тоог нэгээр буурууллаа. 

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ "0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнх нь нярай үедээ эндэж байна. Үүний тэргүүлэх гурван шалтгааны нэг нь төрөлхийн хөгжлийн гажиг багтдаг. Үүн дотор зүрхний төрөлхийн гажиг нэгдүгээр шалтгаан болж байна. Бид ураг үед нь оношлох бүрэн боломжтой байсан хэдий ч нярай үед нь эмчлэх боломж хараахан нээгдээгүй байсан. 

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалтад зүрхний хүнд гажиг багтдаг байсан. Нярай хүүхдүүд энэ төрлийн мэс засалд орох гэж заавал гадны орныг зорьдог байсан. Тэгвэл бид одоо "Нярайн зүрхний хүнд гажиг"-ийг эх орондоо эмчлэх боломжтой боллоо. Энэхүү мэс заслыг хийхийн тулд бид маш олон бэлтгэл үе шатыг даван туулж, эмч мэргэжилтнүүдээ бэлтгэсэн. Энэхүү томоохон ажлыг бий болгоход тусалсан НҮБ-ын Хүүхдийн сан, Люксенбургын Засгийн газрын хамт олон, УГТЭ-ийн хамт олон, ЭМ-ийн сайд, ЭХЭМҮТ-ийн хамт олондоо талархал илэрхийлье." хэмээлээ. 

Arslan.mn

Өмнө нь ЭХЭМҮТ болон УГТЭ нь 9 кг-аас дээш жинтэй хүүхдэд энэ төрлийн мэс заслыг хийдэг байсан бол Люксенбургын эмч, УГТЭ-ийн эмч нартай хамтран 2,5 кг жинтэй дутуу нярайд мэс засал амжилттай хийж, өнөөдөр хүүхдийн бие сайжирчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659914
0 эможи

DR. ADITY
2024-11-02 23:51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up