Б.Эрдэнэбулган: Хүүхдийг рентгенд их харуулвал эсүүд мутацид орж, хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг Б.Эрдэнэбулган: Хүүхдийг рентгенд их харуулвал эсүүд мутацид орж, хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэбулган: Хүүхдийг рентгенд их харуулвал эсүүд мутацид орж, хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

2024 оны 11 сарын 01

Arslan.mn

Өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвөөс “Эмнэлгийн орчинд ашиглагддаг рентген цацрагийн ашиглалт” түүний хамгаалалт сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.  

Сургалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ардын эмч Р.Асай, УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган, Цацрагийн хамгаалалтын нийгэмлэгийн багш А.Ариунболор, БНСУ-ын техникч болон 120 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Рентгений хортой нөхцөлд ажилладаг 60 орчим эмч мэргэжилтнүүд манай эмнэлэгт ажиллаж байна. Эдгээр эмч нарыг рентгены хороос хамгаалах, рентгены тун хэр авсныг тооцдог аппаратыг эмч нар хэрэглэдэг.

Рентген туяанд хэт их өртвөл хүний дархлааны тогтолцоо гэмтдэг. Тиймээс бага насны хүүхдийг рентген туяанд аль болох өртүүлэхгүй байх хэрэгтэй. Бага насанд өсөлт хөгжил явагдаж, эсүүд хуваагдаж байдаг. Ийм үед нь рентгенд өртөөд байвал өртвөл яс болон булчирхайлаг хэсгүүд их гэмтэж, эсүүд гажуудаж, мутацид орон хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өмнө нь хатгаа туссан хүүхдийн цээжийн зургийг нь авахдаа 20-30 секунд орчим рентгенд харж авдаг байсан. Миний бие 2017-2018 онд ЭМЯ-нд ажилладаг байхдаа энэ асуудлыг хөндөж, хүүхдийн цээжийг рентген зургаар хэмждэг болгосон. Ингэснээр эмч нар одоо 1 секундийг 10 хуваасны 1-тэй тэнцэх хугацаанд цээжний зураг авч түүнийгээ уншдаг болсон.” хэмээлээ.

Arslan.mn

Сургалтын үеэр рентген цацрагийн талаарх хууль, дүрэм, журмыг мэргэжилтнүүдэд таниулах, хэрхэн рентген цацрагаас үйлчүүлэгч болон ажилчдаа хамгаалах, рентген туяатай шинжилгээнд орохгүйгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээллийг өгөх аж.

Мөн энэ үеэр

  • Цөмийн энергийн комисс цацрагийн хамгаалалтын хууль дүрэм, цацрагийн хамгаалалт,
  • Рентгений тухай ойлголт,
  • Цацрагтай ажилчдын цацрагийн тун зэрэг олон илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659911
1 эможи

адъяагийн охин
2024-11-04 18:26
Эрдэнэбулган эмч мань аавыг мань хяналтандаа байлгадаг, Тандаа баярладаг шүү
Mongol
2024-11-04 14:43
Rentgend zuragui bol huuhdiin hatgaa meddegui Rentgen zuragaa avhuulaaad irl gedeg hatgaatai huuhdiig chanaj uzeed zugeer gej yvuulaad hundereld oruuldav heleh ch ug alga ur huuhed mine eruul menderee hohirch bna
Монгол
2024-11-03 20:34
РЕНТГЕН БОЛ ТОГЛООМ БИШ ЮМ ДАА РЕНТГЕНЫ ХОР ОСОЛТОЙЯА ЮМ ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГ КЛИНИК ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН НӨХДҮҮД БАРАГ ТООХОО БАЙЧИХСАН НӨХДҮҮД БАЙДАГ Ш ДЭЭ ШААЛ ТООХГҮЙ ТОГЛООМ БИШ ЮМ ДАА РЕНТГЕН АЛСУУРХАН ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ ШҮҮ ХУРДАН ҮХҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ
DR. ADITY
2024-11-02 23:51
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2024-11-02 21:21
Эмч нар маань хүүхдээ тэврээд дагууоаад ороход давхар эцэг эхийг нь хордуулдаг, хормогч зүү гэж хэлдэггүй шүү ихэнхдээ.
keyboard_arrow_up